Site icon 鴻野国際医療株式会社

Ерөнхийлөгчийн танилцуулга

 

“Коно Интернэшнл Медикал” ХХК-н ерөнхийлөгч, “Кожимачи Дотрын Эмнэлэг”-ийн захирал доктор Хидео Коно нь Жикей Анагаах Ухааны Их Сургуулийг төгссөний дараа тус их сургуулийн эмнэлэгт тулай болон гиперурикеми өвчнийг эмчилж мэргэжлийн гараагаа эхлүүлжээ. Мөн тэрээр анестезиологийн чиглэлээр суралцсанаар нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан туршлагатай. Сүүлийн зургаан жилийн турш тэрээр атопик дерматит өвчний эмчилгээ хийж байна. Токио Жикей Анагаах Ухааны Их  сургуулийнхаа ”Өвчнийг бус, өвчтөнийг шинж” гэсэн зарчмыг эрхэмлэдэг тэрээр өвчтөн бүрийг нарийвчлан шинжилж, тохирох эмчилгээг хийхийг зорьж ажилладаг.

Эмч мэргэжлийг сонгосон шалтгаан

Аав минь урам зориг хайрласан учраас би багаасаа анагаахын мэргэжил эзэмшихээр зориглосон. Миний аав ортопедийн эмч байсан ба надтай адил Жикей Анагаах ухааны Их сургуулийг төгссөн. Үнэндээ би сурах дургүй хүүхэд байсан учраас зургаан бүлэг хуулийг бүтэн цээжлэх нь хэцүү гэж бодоод хуульч болох замналаа орхиж байсан. Гэсэн хэдий ч эмчийн мэргэжлээр суралцах нь надад бэрхшээлтэй санагдаагүй. Би шинжлэх ухаан, математикийн хичээлд үргэлж дуртай байсан болохоор анагаах ухаан надад тохирсон байж болох юм. Надад хүмүүстэй харилцах таатай санаддаг тул өвчтөнүүдийнхээ санаа зовнилыг сонсож, тэдэнд туслахын тулд юу хийж чадахаа боддог. Энэ зан чанар минь намайг эмч болоход нөлөөлсөн байх. Одоо бол эмч хүний ​​хувьд өвчтөнүүдийн эрүүл мэндийг сэргээхэд нь тусалж байгаадаа өдөр бүр талархаж явдаг даа.

Ажлын гараагаа эхлүүлсэн тухай

Би Токиогийн Жикей их сургуулийн Анагаах ухааны сургуулийг төгсөөд тус их сургуулийн эмнэлэгт тулай, гиперурикеми өвчнийг голчлон эмчилж эхэлсэн. Урьд нь тулай нь ортопедийн салбарт харьяалагддаг байсан бол намайг их сургуулийн эмнэлэгт ажиллаж эхлэхэд дотрын өвчин болж өөрчлөгдсөн. Тулай өвчнийг голдуу эмийн аргаар эмчилдэг, гэхдээ шээсний хүчлийн бөөгнөрөл үүсэхэд хүргэдэг булцуут тулай өвчин гэж бас байдаг. Өнөө үед энэ өвчлөл төдийлөн түгээмэл биш ч, тэр үед булцуут тулайгаар хүмүүс их өвчилдөг байсан бөгөөд заримдаа мэс засал шаардлагатай болдог байлаа. Их сургуулийн анестезиологийн тэнхимд мөн суралцаж, түүний дараагаар нэгдсэн эмнэлэгтээ уг мэдлэг, туршлагаа ашиглан дотрын ерөнхий эмч болон яаралтай тусламжийн чиглэлээр ажилласан. Ийнхүү дотрын эмчилгээний чиглэлээр чамлахааргүй туршлага хуримтлуулсны үндсэн дээр 2008 онд өөрийн эмнэлгээ нээсэн.

Анагаах ухааны салбарт баримталдаг зарчим

Бид өвчтөнүүдийнхээ санал, хүсэлтийг харгалзан эмчилгээ хийхийг эрмэлздэг. Өвчтөн хүсээгүй тохиолдолд бид үндэслэлгүй эмчилгээ хийхийг зөвлөдөггүй. Миний төгссөн сургууль болох Жикей Анагаах ухааны их сургуулийн “Өвчнийг бус, өвчтөнийг шинж” гэсэн зарчим байдаг. Өвчтөн бүрийн түүхийг анхааралтай сонсож, зөвхөн өвчинд анхаарлаа хандуулахгүйгээр тохирох эмчилгээг санал болгох чадвар хамгийн чухал. Эмч нар өвчинд төвлөрөхийг урьтал болголгүй, өвчтөнд анхаарлаа хандуулж, бүрэн дүүрэн ойлгох нь маш чухал гэж би боддог. Бидний уриа бол ерөнхий эмчийн хувьд өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлж, шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нартай холбож ажилладаг эмнэлэг байх явдал юм.

Эрүүл мэндийн хамтын ажиллагааны түншлэл

Би эхний ээлжинд ерөнхий эмчийн хувьд үзлэг хийж, шаардлагатай бол тохирох эмнэлэг, эмчийг танилцуулдаг. Жишээлбэл, таны мөр эсвэл өвдөгний аль нь эмчилгээ шаардлагатай байгаагаас хамаарч өөр өөр эмчилгээний баг руу холбогдох хэрэгтэй. Бид түншлэлийн өргөн хүрээнд олон тооны эрүүл мэндийн байгууллагатай харилцаатай байдаг ч их сургуулийн эмнэлэг, клиник хоёр нь өөрсдийн гэсэн давуу талтай. Яаралтай эмчилгээ шаардлагатай шинж тэмдгүүд клиник рүү хуваарилагдах эсвэл зөвхөн их сургуулийн эмнэлгүүдэд эмчлэгдэх боломжтой өвчний тохиолдол байж болно. Бид цогц шинжилгээ хийж, өвчтөний шинж тэмдэг, санал хүсэлтэнд нийцсэн эмнэлгийн байгууллагуудтай холбон ажиллаж байна.

Анагаах ухааны чиг хандлага цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Эмнэлгийн шинэ технологи ар араасаа бий болж, эмчилгээний боломжууд өргөжиж байна. Эмч хүнийхээ хувьд мэдээлэл авахын тулд чихээ сонор байлгаж, өвчтөнүүдээ оновчтой мэдээллээр хангахыг эрмэлзэнэ. Мөн манай эмнэлэг дээр эрүүл мэнд, гоо сайхны зөвлөгөө өгдөг. Хэрэв танд нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай бол бид өөрсдийн мэргэжлийн түншлэлийн хүрээнд найдвартай эмнэлгийн байгууллага, эмч нартай холбон ажиллах гүүр байх болно. Хэрэв танд асууж зөвлөх асуудал байвал эрүүл мэндийн менежментийн чиглэлээр манай байгууллагат хандаарай.

 

Коно Интернэшнл Медикал ХХК
Ерөнхий эмч/Ерөнхийлөгч
Хидэо Коно


ХАЯГ БАЙРШИЛ


 

Kojimachi Sunrise Building 201, 2-2-31 Kojimachi, Chiyoda-ku, Tokyo (Kojimachi 1-chome уулзвар)

  • Hanzomon шугамын “Hanzomon Station”-ын “3А” гарцаар гараад шууд орно.
  • Yurakucho шугамын “Kojimachi Station”-ын 3-р гарцаас 5 минутын зайтай.
  • ШУУД УТАС: 03-5276-2082
  • И-мэйл: koujimachinaika@koujimachi-naika.co.jp
Exit mobile version