Бусад үйлчилгээ

KONO INTERNATIONAL MEDICAL CO., LTD

Kojimachi Sunrise Building 201, 2-2-31 Kojimachi, Chiyoda-ku, Tokyo (Kojimachi 1-chome уулзвар)

  • Hanzomon шугамын “Hanzomon Station”-ын “3А” гарцаар гарахад шууд орно.
  • Yurakucho шугамын “Kojimachi Station”-н 3-р гарцаас 5 минутын зайтай.
  • ШУУД УТАС: 03-5276-2082
  • И-мэйл: koujimachinaika@koujimachi-naika.co.jp

ТАЙЛБАР/ОРЧУУЛГА

Та бүхнийг Япон улсад ирэхэд эмнэлгийн орчуулга хийх албан ёсны эрхтэй, өндөр түвшний (N-1) мэргэжлийн орчуулагчид Японоос Монгол, Монголоос Япон хэл рүү тайлбар мэдээллээр хангаж, эрүүл мэндийн асуудлууд болон холбогдох бичиг баримттай холбоотой бүх төрлийн орчуулгын үйчилгээ үзүүлэхэд үргэлж бэлэн байх болно .

АЯЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид эрүүл мэндийн аялал жуулчлалын хүрээнд аяллын маршрут гаргах, байрлах газар сонгох, үзвэр үйлчилгээ үзэх, дэлгүүрүүдээс худалдан авалт хийх зэргээр таны аяллыг адал явдал, дурсамжаар дүүрэн байлгах олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах болно. Токио хотын аялал, Фүжи уулын аялал, Далайн аялал гэх мэт олон төрлийн маршрутаас та сонгон аялах боломжтой.

Байрлах газар, зочид буудлын үйлчилгээ

Бид үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу эмчилгээний аялалын туршид тав тухтай байрлах байр, зочид буудал санал болгон ажилладаг. Хотын A бүс болон тухайн эмнэлгийн байгууллагатай ойр байршилтай, үнэ төлбөрийн хувьд уян хатан нөхцөлтэй төрөл бүрийн байр, орон сууц, зочид буудлаас та өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан сонгох боломжтой.

24 ЦАГИЙН ДЭМЖЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

Хэрвээ хүсэлт гаргасан тохиолдолд, бид Японд зочилж буй үйлчлүүлэгчдэд хоногийн 24 цагийн турш дэмжлэг үзүүлж, тусламж үйлчилгээгээр ханган ажиллах болно. Мөн Японд аялалаар ирсний дараа, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай болсон жуулчдад ч мөн бид энэхүү 24 цагийн дэмжлэг үйлчилгээг санал болгон, түргэн шуурхай үйлчлэхэд бэлэн байх болно.

ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид гадаадаас урьдчилгаа төлбөр, мөнгөн гуйвуулга хүлээн авах боломжгүй Япон улсын эмнэлгийн байгууллагуудын нэрийн өмнөөс төлбөр тооцоог гүйцэтгэн ажилладаг. Японд ирэхээсээ өмнө та манай байгууллагын албан ёсны данс руу төлбөр тооцоог шилжүүлсэн тохиолдолд бид таны өмнөөс холбогдох  үйлчилгээний зардлыг харгалзах эмнэлгийн байгууллагууд руу шилжүүлэн, зөрүү тооцоог буцааж, гүйлгээ тус бүрийг баримтаар баталгаажуулан, найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болно.

Эмчилгээний визний батлан даалт гаргах, зөвлөх үйлчилгээ

Япон улсын эмчилгээний виз хүсэх, эмчилгээний хугацаанаас хамаарч визний сунгалт хийлгэх тохиолдолд тухайн өвчтөн болон түүний асран хамгаалагч нь заавал Япон талаас албан ёсны Medical coordinator байгууллага буюу танд эмнэлгийн байгууллага судалж санал болгож холбож өгөх эрх үүрэг бүхий байгууллагатай гэрээ хийсэн байх буюу батлан даагч байгууллага шаардлагатай болдог. Бид энэхүү визний батлан даалтын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг ба бусад визний үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллаж байна.

*Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахад бид үргэлж нээлттэй байх болно.